Posts

Аз жаргалын тухай-1

 Саяхан Монголд харьж ирээд хэд хоног хөдөө амралтанд явлаа. Тэгэхдээ Шри Шри Йога, Аз жаргалын хөтөлбөр үндсэн курсуудын хичээлд нь суусан юм. Хөдөлгөөний дутагдалд ороод байсан болхоороо йогын курсыг нь олзуурхаад байсан аз жаргалын үндсэн курс ч гэсэн сонирхолтой байлаа. Тэнд багш маань юу ярьсан талаар товчхон хүргий гэж бодлоо.  Хамгийн түрүүнд, Аз жаргалд хүрэхийн тулд бид юу хийх хэрэгтэй вэ? Бид хэзээ аз жаргалтай болох вэ? гэдэг асуултанд, хүн сэтгэл тайван үед аз жаргалтай байх ба, сэтгэлээ тайван байлгахын тулд одоо цаг дээрээ байх хэрэгтэй. Тэгж чадваас та үргэлж аз жаргалтай байх болно гэсэн хариулт гарч байгаа юм. Бас, сэтгэл амар амгалан байхын тулд тухайн үйлийг тухайн нөхцөл байдлаар нь тэр чигээр нь хүлээж авч чадваас та амар амгалан байна гэх юм билээ.  Дараа нь, хүний хэрэглээ болон хариуцлага хоёрын балансыг авч үзлээ л дээ. Хүний хэрэглээний түвшин хариуцлагынхаасаа доор буюу хэрэглээ хариуцлагаас бага байх үед хүн урагшилж, дэвшинэ. Харин хоорондо...

жүжигт тоглосон нь

 Ингэхэд би чинь бас ахлах сургуульдаа ганц удаа ч билүү нэг ээжийн дүрд тоглож байсан л юм байна. Тэрнээс хойш Их сургуульд ороод 2 удаа жүжиглэв. Уг нь бол аль аль нь л туслах дүрүүд байх байсан сүүлийнх нь гол дүрээсээ илүү бараг бүх л үзэгдэл дээр нь гарсан. Эхнийнх нь юу байсан гэхээр Үнсгэлжин-н үлгэрийг Алт,мөнгөн сүхний үлгэртэй нийлүүлээд Үнсгэлжинг хүрхрээрүү унагаангуутаа 2 өөр дагина гаргаж ирдэг юм л даа. Тэрнийх нь нэг дагиний дүрд хальт хүрхрээн цаанаас цухуйж ирээл хэд гурван үг сольчихоод буцаад орсон дүр.  Сүүлийнх нь Аурора буюу нойрсож буй гүнжийн өнөө гурван шидтэнгийн улаан нь ххэ. Анх удаа бараг сар гаруй дан өөр сургуулийн Япон хүүхдүүдтэй хамт жүжигт бэлдэж, олон янзын хөгтэй явдал ч тохиолдож, их ч зүйл сурсан нэг дурсамж минь болсон юм. Өө тэгээд л яг л манайхан шиг цагаасаа хамаагүй түрүүнд юмуу яг цагтаа ирэх нэг нь байхад, хэдэн цагаар унтаж хоцроод цайны амралт дуусаж байхад ирэх нэг нь ч байна. Тэгээд л хэд хэдэн бэлтгэлийн дараагаас бие биений...

Алтан 7хоног (Golden Week)

Зиа ингээд эндхийн алтан долоо хоногийн амралт эхлээл удаан яриагүй гэрийнхэнтэйгээ яриал амралт сайхан л байна. Өчигдөр бараг бүтэн өдөржин унтлаа ххэ. Ерөнхийдөө энэ амралтын өдрүүдээд нэг их төлөвлөгөөгүй хийх юмгүй гэсэн мөртлөө бас овоолоостой даалгавар, репортууд маань хүлээгээл хэвтэж л байна. Хийж эхлэхгүй бол...аа,бас дээрээс нь миний сүүлийн үеийн ДОН юу болсон бэ гэхээр ном унших ххэ. Бодоод байхнээ байгаа номнууд маань зузаан цаасан болохоор байнга бэлэн авч явж чадахгүй, уншихаас залхуураад байх шиг болохоор нь хэдэн долоо хоногийн өмнө нэг kindle авсан. Тэрнийхээ ачаар хэд хэдэн ном уншаад явж байгаа. Байнга бэлэн авч явж байвал их аятайхан юм. Гэхдээ гэртээ бол хэвлэгдээд гарсан ном уншихыг илүүд үзэж байна. Цаасан дээрхийг уншина гэдэг яах аргагүй өөр, нэг тийм бодитой баригдаад улам номондоо орох боломжтой болох юмаа. Одоо бол хараахан дуусгаагүй хэд хэдэн ном дундаас юу ч гэсэн эхлээд дуусгаадхий гээд Анне Франкийн өдрийн тэмдэглэлийг уншиж байгаа. Юу ч гэсэн Монголоо...

Осака хот (05/03/2015)

Image
 Яг Осака хотод бол хэд хэдэн удаа ирж байсан ч гэсэн аялалаар 2дахь удаагаа ирлээ. Өмнө ирхэд бороотой өдөр таарч, бороон дунд Осака ордоныг тойрч, Glico-н урд зургаа татуулчихаад буцаж байсныг бодвол энэ удаад Далайн акуарим үзэж,Glico-гоор дайрчихаад Скай барилгын дээрээс оройн Осакаг харж зогслоо. Осакад ирэх болгондоо аргагүй л Японы том хот юм даа гэж бодогддог юм. Манай Нагоя яах аргагүй Токио болон Осака хоёрын хажууд жижигхэн юм байгаан. Гэхдээ бас аягүү хөөрхөн амьдрахад тохирсон хот юмуу гэж бодоод байдын.  За тэгээд Осакадаа өглөө оччихоод л найзтайгаа уулзаад хоёулаа идэх юм хайж явлаа. Тэгсэн чинь гадаа гудамжинд ширээ засчихсан тэндээ суугаад хооллодог эсвэл дотроо ороод зогсоогоороо хооллодог үдоны газар байна. Газар талбай нь жижигхэн болохоороо дотроо ширээ сандал тавих зайгүй юм. Тэгээд ч манай Монголчууд шиг зогсоогоороо идэж болохгүй гэх юм биш амар ч юмуу дөө =))  Дараа нь Осакагийн далайн акуариум яг боомтынхоо тэнд байх бөгөөд энд тэндхийн хот га...

Хавар ирлээ..

 За ингээд хавар болж 2-р сарын сүүлээр 1р курсээ нэг юм төгслөө. Одоо 4 сар хүртэл Хаврын амралт гээд л анхны бөгөөд хамгийн завтай  энэ амралтаа эртнээс төлөвлөж байснаараа өнгөрөөж чадаж л байна.  Юуны түрүүнд амралт нь эхлэсэн ганцаараа амьдардаг оюутан хэд хоног амьдралынхаа хэвшлээ алдагдуулж нойр хоолоо гүйцэхээ байвөө.. Тэгээд л яг 3сар гаргаал жинхэнэ хонбан буюу жинхэнэ утгаараа амралтаа эхлүүлж байгаа юм.  Яг энэ нэг сарын турш юу хийсэн бэ гэхээр 3-р сарын 5-с 11-ний өдөр хүртэл Осака, Киото, Нара, Тоттори гэсэн газруудаар аялж, Тотторигоосоо Токиод 13-нд болох тэтгэлгийн сангийнхаа цугларалтанд оролцохоор гарлаа. Түүнийхээ дараа 14-нд нь Нагояруугаа харьж ирчихээд Мацумотогоос ирсэн үеийнхээ найзтайгаа энэ хавиараа юм үзэж сонирхохын хажуугаар клубынхаа үйл ажиллагаандаа оролов. Их сургуулийнхаа олон клуб, дугуйлангуудын дотор нэг Англи хэлний клубт хамрагддын. Үйл ажиллагаа нтр нь дараа тодорхой дурдагдамз. Тэгээд л 20-нд найзтайгаа хамт гараад оройноо...