Хавар ирлээ..

 За ингээд хавар болж 2-р сарын сүүлээр 1р курсээ нэг юм төгслөө. Одоо 4 сар хүртэл Хаврын амралт гээд л анхны бөгөөд хамгийн завтай  энэ амралтаа эртнээс төлөвлөж байснаараа өнгөрөөж чадаж л байна.  Юуны түрүүнд амралт нь эхлэсэн ганцаараа амьдардаг оюутан хэд хоног амьдралынхаа хэвшлээ алдагдуулж нойр хоолоо гүйцэхээ байвөө.. Тэгээд л яг 3сар гаргаал жинхэнэ хонбан буюу жинхэнэ утгаараа амралтаа эхлүүлж байгаа юм.
 Яг энэ нэг сарын турш юу хийсэн бэ гэхээр 3-р сарын 5-с 11-ний өдөр хүртэл Осака, Киото, Нара, Тоттори гэсэн газруудаар аялж, Тотторигоосоо Токиод 13-нд болох тэтгэлгийн сангийнхаа цугларалтанд оролцохоор гарлаа. Түүнийхээ дараа 14-нд нь Нагояруугаа харьж ирчихээд Мацумотогоос ирсэн үеийнхээ найзтайгаа энэ хавиараа юм үзэж сонирхохын хажуугаар клубынхаа үйл ажиллагаандаа оролов. Их сургуулийнхаа олон клуб, дугуйлангуудын дотор нэг Англи хэлний клубт хамрагддын. Үйл ажиллагаа нтр нь дараа тодорхой дурдагдамз. Тэгээд л 20-нд найзтайгаа хамт гараад оройноо Вакаямад байдаг гэрт нь очиж хоноод гэрийнхэнтэй нь танилцаж, 3хоногийг сайхан өнгөрөөгөөд 25-ндаа Нагоягийнхаа том сэнпай(номын ах/эгч)-нхаа төгсөлтийн баярт оччихоод орой нь Токиод болох Шинэ Монголчуудын Хаврын Чуулгандаа мордлоо. Энэ Хаврын Чуулган нь их зүйл сурч авангаа, бас их эрч хүч энергиэр цэнэглэгддэг 3 хоногийн цуглаан байдаг юм. Тэгээд л 28-ндаа цуглаанаа дуусгачаад орой нь гэрийн зүг хөдлөсөн нь энэ. Маргааш буюу 3-р сарын 30-нд 2-р курстээ элсэж ороход зориулсан guidance буюу тайлбар зөвлөгөө(?) болох гээд л сууж байна.
 Жил бүрийн Хаврын амралт маань бол нэг иймэрхүү байрын Шинэ Монголын Хаврын Чуулганаар дуусаж байх болов уудаа.

Тэгж байгаад очсон газруудынхаа сонин сайхны талаар бичээд явна аа. Юу ч гэсэн нээгээд сар гаран болсон блогтоо анхныхаа постоо нэг бичье гэж бодсон нь энэ.

Comments

Popular posts from this blog

2016 он 8сарын 27-ноос 9сарын 9ний хооронд (Вьетнам улс, Хо Ши Мин хот)

Гэрлэж буй хосод ямар бэлэг зүгээр вэ?

Осака хот (05/03/2015)