Осака хот (05/03/2015)

 Яг Осака хотод бол хэд хэдэн удаа ирж байсан ч гэсэн аялалаар 2дахь удаагаа ирлээ. Өмнө ирхэд бороотой өдөр таарч, бороон дунд Осака ордоныг тойрч, Glico-н урд зургаа татуулчихаад буцаж байсныг бодвол энэ удаад Далайн акуарим үзэж,Glico-гоор дайрчихаад Скай барилгын дээрээс оройн Осакаг харж зогслоо. Осакад ирэх болгондоо аргагүй л Японы том хот юм даа гэж бодогддог юм. Манай Нагоя яах аргагүй Токио болон Осака хоёрын хажууд жижигхэн юм байгаан. Гэхдээ бас аягүү хөөрхөн амьдрахад тохирсон хот юмуу гэж бодоод байдын.
 За тэгээд Осакадаа өглөө оччихоод л найзтайгаа уулзаад хоёулаа идэх юм хайж явлаа. Тэгсэн чинь гадаа гудамжинд ширээ засчихсан тэндээ суугаад хооллодог эсвэл дотроо ороод зогсоогоороо хооллодог үдоны газар байна. Газар талбай нь жижигхэн болохоороо дотроо ширээ сандал тавих зайгүй юм. Тэгээд ч манай Монголчууд шиг зогсоогоороо идэж болохгүй гэх юм биш амар ч юмуу дөө =))
 Дараа нь Осакагийн далайн акуариум яг боомтынхоо тэнд байх бөгөөд энд тэндхийн хот газар байдаг акуаримаас бол хавь илүү том л байх гэж бодоод байна. Бас тэр боомтоос нь том том хөлгөөр Окинава, өөр бас хаашаа хаашаа ч билээ явдаг юм билээ.
 Тэр Glico гээд байгаа нь Осакагийн Дотонбори гэх газар ард талд нь цэнхэр неон гэрэлтэй гүйлтийн тамирчин гүйж байгаа дүрсээр рекламаа хийсэн нэг амттангийн үйлдвэр байналдаа. Осакад очсон хүн болгон тэрнийг ар фоноо болгож зургаа авахуулдаг нэг заншил байдаг юм гэсэн. Нэг ёсны Осакагийн симбол болчихсон юмуу даа.

 Оройноо Скай барилгын дээд давхраас Осака хотыг харж зогслоо..Яалт ч үгүй гоё л харагдах юм гээч. Яг юу нь гоё ч юмбэдээ мэдэхгүй =))) Нэг л тийм сэтгэл тэнийгээд л тэр холоос энд тэндгүй гэрэлтэх гэрэлнүүдийг харахаар сайхан л санагдах юм. Хэзээ нэг эх нутагтаа ийм зураглалыг харах юм болдоо энээ тэрээ гээл бодогддог л юм билээ.

 Сүүлд нь анхныхаа Guest house буюу нэг өрөөнд хэд хэдүүлээ хоноглох боломжтой хямхан буудалд очиж хонолоо. Миний эндхийн гэрээс маань хэд дахин жижиг нэг өрөөнд 4үүлээ хоноход бол боломжийн л юм биллээ.
 Аан тэгээд бас энэ Осака хотод бол үзэж сонирхох юм зөндөө үлдсээн ойрхон байдаг юм хойно тэгж байгаал үзэх боломж хангалттай гарах байлгүй. Ямартай ч нэг өдрийг сэтгэл хангалуун өнгөрүүлсээн. Бас хамт ийш тийш явсан, холоос ирсэн хүмүүстээ их баярлаж байгаа =)

Comments

Popular posts from this blog

2016 он 8сарын 27-ноос 9сарын 9ний хооронд (Вьетнам улс, Хо Ши Мин хот)

Гэрлэж буй хосод ямар бэлэг зүгээр вэ?