жүжигт тоглосон нь

 Ингэхэд би чинь бас ахлах сургуульдаа ганц удаа ч билүү нэг ээжийн дүрд тоглож байсан л юм байна. Тэрнээс хойш Их сургуульд ороод 2 удаа жүжиглэв. Уг нь бол аль аль нь л туслах дүрүүд байх байсан сүүлийнх нь гол дүрээсээ илүү бараг бүх л үзэгдэл дээр нь гарсан. Эхнийнх нь юу байсан гэхээр Үнсгэлжин-н үлгэрийг Алт,мөнгөн сүхний үлгэртэй нийлүүлээд Үнсгэлжинг хүрхрээрүү унагаангуутаа 2 өөр дагина гаргаж ирдэг юм л даа. Тэрнийх нь нэг дагиний дүрд хальт хүрхрээн цаанаас цухуйж ирээл хэд гурван үг сольчихоод буцаад орсон дүр.
 Сүүлийнх нь Аурора буюу нойрсож буй гүнжийн өнөө гурван шидтэнгийн улаан нь ххэ. Анх удаа бараг сар гаруй дан өөр сургуулийн Япон хүүхдүүдтэй хамт жүжигт бэлдэж, олон янзын хөгтэй явдал ч тохиолдож, их ч зүйл сурсан нэг дурсамж минь болсон юм. Өө тэгээд л яг л манайхан шиг цагаасаа хамаагүй түрүүнд юмуу яг цагтаа ирэх нэг нь байхад, хэдэн цагаар унтаж хоцроод цайны амралт дуусаж байхад ирэх нэг нь ч байна. Тэгээд л хэд хэдэн бэлтгэлийн дараагаас бие биенийхээ аашийг мэдэцгээчихсэн улс чинь өө цаадах чинь бодвол унтаж л байгаа биз одоо гэлцэнгээ бэлтгэлдээ ирэхэд нь бол яас сайн бэлүүлж, давтуулна. Гол нь унтаад хоцорсон байсан ч гэсэн гэртээ яг сайн давтаж байгаад ирсэн байдаг болохоор тэгж бусдыгаа хойш татах юм гарахгүй.
 Тэгсэн нэг сонин юм болсон нь, нилээн бороотой өдөр  нэг хүүхэд орж ирэнгүүтээ л хэлж байна. "Гутлын ул элэгдээд урагчдихсан болохоор оймс тэр чигтээ норчихлоо" гээд инээнгээ нөгөө гутлынхаа улаа бид нарт үзүүлж байна. Би ч эхлээл хөл нь өвддөггүйм байхдаа гэж гайхав. Тэгсэн яахав энд чинь ямар явган хүний ч бай засмал нь ч бай Монголынх шиг шороо, чулуу холилдсон юм байх биш, чулуу ороод нухаад байхгүй гайгүй байх. Гэтэл, тэр хүүхэд тэгтлээ шинэ гутал авах мөнгөгүйдээ авахгүй байгаа хүүхэд бол биш. Хаана ч гэсэн хувийн сургууль үнэтэй байдаг хойно хувийн их сургуульд сурдаг, жүжгийн хувцас гэхэд аргыг нь олоод хэдэн даавуу эвлүүлээд хийвэл хийж болохоор байхад, "өө би жүжгийнхээ хувцсыг худалдаад авчихая өө зүгээр зүгээр" гээд гадуур дахиж хэзээ ч өмсөхгүй хувцас, тоног хэрэгслийг өөрөө авч байгаа юм. Бид нар ч "их үнэтэй болно штээ, зүгээр юмуу" гэхээс өөр юугаа хэлж чадах вэ. Тэгсэн өнөө хүүхэд маань харин гутлын ул урагдчихсөөн гээд хээв нэг инээгээд харуулахад ньл үнэхээр их гайхсан. Одоо ч гэсэн хараахан тэр хүүхдийн харах өнцгийг нь ойлгож амжаагүйл явна.

Comments

Popular posts from this blog

2016 он 8сарын 27-ноос 9сарын 9ний хооронд (Вьетнам улс, Хо Ши Мин хот)

Гэрлэж буй хосод ямар бэлэг зүгээр вэ?

Осака хот (05/03/2015)