Posts

Showing posts with the label амьдрал бодож эморохуй

"Something that belongs to you" by Roald Hoffman (Ноён Хоффман багшийн өөрийн амьдралаас сэдэвлэсэн жүжиг)

 2016.11.05-ны Бямба гарагт химич, Нобелийн шагналт ноён Хоффманы Дэлхийн 2-р дайны үед туулж гарсан амьдралынх нь талаар жүжгийг үзэх боломж гарсан юм. Уг жүжиг нь эхлэхдээ, бурхан ба хэд хэдэн сахиусан тэнгэрүүдийн хоорондох харилцан яриагаар эхлэнэ.  Бурхан хүнийг бүтээх үү? эс бүтээх үү? гэж эргэлзэж, үнэн бодит байдал болон, хайр, амар амгалан гэх зэргээр нэрлэсэн сахиусан тэнгэрүүд өөрсдийн санал бодлоо хуваалцана. Мэдээж хэрэг санал нийлэх болон зөрөх байдлаар үнэн бодит байдлын сахиусан тэнгэр хэт их сэтгэлийн хөөрөлд орсны улмаас үгүй болж одно. Гэхдээ бас энэ дундаа жижигхээн сахиусан тэнгэрийн хошигнол яригдана. "Нэг өдөр цэнхэр сахиусан тэнгэр загасны толгой идэж байхад улаан сахиусан тэнгэр ирээд асуужээ. -Хүе цэнхэр сахиусан тэнгэрээ, та нар цэнхэрүүд яагаад ухаантай байдаг юм бэ? -Өө, тэр чинь бид энэ загасны толгой иддэгээс болж байгаамөө. Харж байна уу? энэ чинь толгой шүү дээ. Хэрэв чи хүсвэл би чамд 18 купекээр зарж болно шүү. гээд 18 купекээр зарсны дар...

Дадлага-1

 Энэ жил зуныхаа амралтаар Монголруу харихынхаа оронд дадлага хийнгээ, ийш тийш газар үзэж амарч өнгөрөөснийг мэдэж байгаа байх.  Дадлагаа ямар газар юу хийж өнгөрөөсөн талаараа жоохон цухуйлгадаг юм уу гэж бодоод. Юуны түрүүнд Японд дадлага хийх газар яаж хайдаг талаар тайлбарлая.  3-р курс болон Магистрийн 1-р курсын оюутнууд голчилж зуны дадлагажилтанд хамрагддаг. Манай сургууль дээр тусгайчлан олон байгууллага, компаниас ирж уулзалт ярилцлага зохион байгуулдаг бөгөөд агуулга нь яаж дадлага хийх газраа олох болон ажил хайх хүртэл юу хийх вэ гэсэн талаар. Японд голдуу дадлагын оюутан сонгож авахдаа цаашдаа компанийн шинэ ажилчин болж болохоор хүн байна уу гэдгийг нь хардаг. Нэг ёсны шинээр төгсөөд ажилд орох хүсэлтэй оюутнуудаа эртнээс хайж байгаа гэсэн үг юм.  Тиймээс зун 8,9 сард хийх дадлагыг бүр 5,6сараас эхлээд материалаа явуулж, хэд хэдэн үе шаттайгаар шалтгалт, ам ярилцлаганд орох замаар бэлдэж сонгодог. Ингэж эртнээс маш олон оюутнууд дадлага хайж эхэлдэ...

Аз жаргалын тухай-1

 Саяхан Монголд харьж ирээд хэд хоног хөдөө амралтанд явлаа. Тэгэхдээ Шри Шри Йога, Аз жаргалын хөтөлбөр үндсэн курсуудын хичээлд нь суусан юм. Хөдөлгөөний дутагдалд ороод байсан болхоороо йогын курсыг нь олзуурхаад байсан аз жаргалын үндсэн курс ч гэсэн сонирхолтой байлаа. Тэнд багш маань юу ярьсан талаар товчхон хүргий гэж бодлоо.  Хамгийн түрүүнд, Аз жаргалд хүрэхийн тулд бид юу хийх хэрэгтэй вэ? Бид хэзээ аз жаргалтай болох вэ? гэдэг асуултанд, хүн сэтгэл тайван үед аз жаргалтай байх ба, сэтгэлээ тайван байлгахын тулд одоо цаг дээрээ байх хэрэгтэй. Тэгж чадваас та үргэлж аз жаргалтай байх болно гэсэн хариулт гарч байгаа юм. Бас, сэтгэл амар амгалан байхын тулд тухайн үйлийг тухайн нөхцөл байдлаар нь тэр чигээр нь хүлээж авч чадваас та амар амгалан байна гэх юм билээ.  Дараа нь, хүний хэрэглээ болон хариуцлага хоёрын балансыг авч үзлээ л дээ. Хүний хэрэглээний түвшин хариуцлагынхаасаа доор буюу хэрэглээ хариуцлагаас бага байх үед хүн урагшилж, дэвшинэ. Харин хоорондо...