Posts

Showing posts with the label хувийн амьдралаар минь

Ажилчин анги болсон нь [24 нас]

4 жилийн турш өмнөх бүх постоо далд хийчихсэн байсныгаа зарим постоо сэргээв. Блогоо сэргээж эргээд жоохон идэвхитэй байх гэж хичээнээ. Саяхан хэдэн хүнтэй өөрийн ажлын байдал, ажил хайлтын тухай ярилцаад ямар замналтайгаар одоогийн ажилдаа орсноо, юунд илүү анхаарч байснаа санав. Японд бол төгсхөөс ерөнхийдөө 2 жилийн өмнөөс ирээдүйн карьертээ илүү анхаарч эхлэнэ. Миний хувьд баклаврын 3-р курстаа магистртаа үргэлжлүүлж сурна гээд бодчихсон, найзууд маань ажил хайлтдаа анхаарч эхлэсэн байхад хажууд нь их л завтай явж байсан. Гэхдээ элдэв компанийн танилцуулах уулзалтанд очсон хүмүүсээс яриаг нь байнга сонсож байлаа. Нэг удаа олон улсад салбартай нэг компанийн Вьетнамруу Японоос сонгосон оюутнуудаа явуулж дадлага хийлгэнэ гэсэн мэдээллийг аваад найзуудыгаа дагаад очив. Тухайн үедээ танилцуулгыг сонсоод л өнгөрсөн намайг бусад найзууд чи ч гэсэн бүртгүүлээд үз гэж хэлсээр байгаад бүртгэлийн хамгийн сүүлчийн өдөр цаг нь дуусахаас хэдхэн минутын өмнө материалаа бичээд явуулж бил...

Алтан 7хоног (Golden Week)

Зиа ингээд эндхийн алтан долоо хоногийн амралт эхлээл удаан яриагүй гэрийнхэнтэйгээ яриал амралт сайхан л байна. Өчигдөр бараг бүтэн өдөржин унтлаа ххэ. Ерөнхийдөө энэ амралтын өдрүүдээд нэг их төлөвлөгөөгүй хийх юмгүй гэсэн мөртлөө бас овоолоостой даалгавар, репортууд маань хүлээгээл хэвтэж л байна. Хийж эхлэхгүй бол...аа,бас дээрээс нь миний сүүлийн үеийн ДОН юу болсон бэ гэхээр ном унших ххэ. Бодоод байхнээ байгаа номнууд маань зузаан цаасан болохоор байнга бэлэн авч явж чадахгүй, уншихаас залхуураад байх шиг болохоор нь хэдэн долоо хоногийн өмнө нэг kindle авсан. Тэрнийхээ ачаар хэд хэдэн ном уншаад явж байгаа. Байнга бэлэн авч явж байвал их аятайхан юм. Гэхдээ гэртээ бол хэвлэгдээд гарсан ном уншихыг илүүд үзэж байна. Цаасан дээрхийг уншина гэдэг яах аргагүй өөр, нэг тийм бодитой баригдаад улам номондоо орох боломжтой болох юмаа. Одоо бол хараахан дуусгаагүй хэд хэдэн ном дундаас юу ч гэсэн эхлээд дуусгаадхий гээд Анне Франкийн өдрийн тэмдэглэлийг уншиж байгаа. Юу ч гэсэн Монголоо...

Осака хот (05/03/2015)

Image
 Яг Осака хотод бол хэд хэдэн удаа ирж байсан ч гэсэн аялалаар 2дахь удаагаа ирлээ. Өмнө ирхэд бороотой өдөр таарч, бороон дунд Осака ордоныг тойрч, Glico-н урд зургаа татуулчихаад буцаж байсныг бодвол энэ удаад Далайн акуарим үзэж,Glico-гоор дайрчихаад Скай барилгын дээрээс оройн Осакаг харж зогслоо. Осакад ирэх болгондоо аргагүй л Японы том хот юм даа гэж бодогддог юм. Манай Нагоя яах аргагүй Токио болон Осака хоёрын хажууд жижигхэн юм байгаан. Гэхдээ бас аягүү хөөрхөн амьдрахад тохирсон хот юмуу гэж бодоод байдын.  За тэгээд Осакадаа өглөө оччихоод л найзтайгаа уулзаад хоёулаа идэх юм хайж явлаа. Тэгсэн чинь гадаа гудамжинд ширээ засчихсан тэндээ суугаад хооллодог эсвэл дотроо ороод зогсоогоороо хооллодог үдоны газар байна. Газар талбай нь жижигхэн болохоороо дотроо ширээ сандал тавих зайгүй юм. Тэгээд ч манай Монголчууд шиг зогсоогоороо идэж болохгүй гэх юм биш амар ч юмуу дөө =))  Дараа нь Осакагийн далайн акуариум яг боомтынхоо тэнд байх бөгөөд энд тэндхийн хот га...

Хавар ирлээ..

 За ингээд хавар болж 2-р сарын сүүлээр 1р курсээ нэг юм төгслөө. Одоо 4 сар хүртэл Хаврын амралт гээд л анхны бөгөөд хамгийн завтай  энэ амралтаа эртнээс төлөвлөж байснаараа өнгөрөөж чадаж л байна.  Юуны түрүүнд амралт нь эхлэсэн ганцаараа амьдардаг оюутан хэд хоног амьдралынхаа хэвшлээ алдагдуулж нойр хоолоо гүйцэхээ байвөө.. Тэгээд л яг 3сар гаргаал жинхэнэ хонбан буюу жинхэнэ утгаараа амралтаа эхлүүлж байгаа юм.  Яг энэ нэг сарын турш юу хийсэн бэ гэхээр 3-р сарын 5-с 11-ний өдөр хүртэл Осака, Киото, Нара, Тоттори гэсэн газруудаар аялж, Тотторигоосоо Токиод 13-нд болох тэтгэлгийн сангийнхаа цугларалтанд оролцохоор гарлаа. Түүнийхээ дараа 14-нд нь Нагояруугаа харьж ирчихээд Мацумотогоос ирсэн үеийнхээ найзтайгаа энэ хавиараа юм үзэж сонирхохын хажуугаар клубынхаа үйл ажиллагаандаа оролов. Их сургуулийнхаа олон клуб, дугуйлангуудын дотор нэг Англи хэлний клубт хамрагддын. Үйл ажиллагаа нтр нь дараа тодорхой дурдагдамз. Тэгээд л 20-нд найзтайгаа хамт гараад оройноо...