Алтан 7хоног (Golden Week)

Зиа ингээд эндхийн алтан долоо хоногийн амралт эхлээл удаан яриагүй гэрийнхэнтэйгээ яриал амралт сайхан л байна. Өчигдөр бараг бүтэн өдөржин унтлаа ххэ. Ерөнхийдөө энэ амралтын өдрүүдээд нэг их төлөвлөгөөгүй хийх юмгүй гэсэн мөртлөө бас овоолоостой даалгавар, репортууд маань хүлээгээл хэвтэж л байна. Хийж эхлэхгүй бол...аа,бас дээрээс нь миний сүүлийн үеийн ДОН юу болсон бэ гэхээр ном унших ххэ. Бодоод байхнээ байгаа номнууд маань зузаан цаасан болохоор байнга бэлэн авч явж чадахгүй, уншихаас залхуураад байх шиг болохоор нь хэдэн долоо хоногийн өмнө нэг kindle авсан. Тэрнийхээ ачаар хэд хэдэн ном уншаад явж байгаа. Байнга бэлэн авч явж байвал их аятайхан юм. Гэхдээ гэртээ бол хэвлэгдээд гарсан ном уншихыг илүүд үзэж байна. Цаасан дээрхийг уншина гэдэг яах аргагүй өөр, нэг тийм бодитой баригдаад улам номондоо орох боломжтой болох юмаа. Одоо бол хараахан дуусгаагүй хэд хэдэн ном дундаас юу ч гэсэн эхлээд дуусгаадхий гээд Анне Франкийн өдрийн тэмдэглэлийг уншиж байгаа. Юу ч гэсэн Монголоороо уншиж дуусчаад дараа нь англиар нь бас унших бодолтой татаад авчихсан. Уншиж байхад их л юм бодогдохын. Хальт хальт өөөрийнхөө хэдэн жилийн өмнө жоохон байхдаа юу гэж боддог ямар байснаа санан дурсаад, бас тухайн үеийн Еврейчүүдийн зовлонг бодохоор бас л хэцүү ч юмаа. Ахлах сургуульд байхаасаа эхлээд "Ер нь бид бүгд л адилхан нэг дэлхийд амьдарч байж ягаад ингэж их улс улсаар хуваагдаж хоорондоо ялгарахгүй л бол болохгүй байдаг байнаа. Тэгээд л тус тусынхаа л улсын эрх ашгийг бодсоноос болж хоорондоо муудалцах эх үүсвэр болох юм." гэж боддог болсон юм. Иймэрхүү гунигтай юм бодохоор сэтгэл тавгүйтээд дургүй хүрээд байдын яршиг хха.

Өө нээрээ би чинь бас энэ алтан долоо хоногоор илүү дутуу төлөвлөгөөгүй гээд байсан надад төлөвлөгөө байгаам байнашт 2 өдөр клубынхантайгаа хамт бадминтон тоглохоор болсон ххэ. Ашгүй нэг юм хөдөлгөөн хийж энэ хөшсөн биеийнхээ чилээг гаргахаар болсон. Бас шинээр клубт маань орж ирсэн кохай нартайгаа 2 өдрийг хөгжилтэй сайхан өнгөрөөх байх гэж найдаж байна. Хүний нэр,царай тогтоохдоо маруухан надад бол иймэрхүү зүйлээр л нэр усыг нь тогтоох боломж нээгдэх юм боловуу.

Comments

Popular posts from this blog

2016 он 8сарын 27-ноос 9сарын 9ний хооронд (Вьетнам улс, Хо Ши Мин хот)

Гэрлэж буй хосод ямар бэлэг зүгээр вэ?

Осака хот (05/03/2015)