Posts

Showing posts from May, 2021

Гэрлэж буй хосод ямар бэлэг зүгээр вэ?

Их сургуулийн Япон найз тусдаа гарахаар болсноо хуваалцаж Солонгос найзтайгаа юу бэлэглэх тухай ярилцав. Тусдаа гарах бэлтгэл болгож тавилгуудаа одооноос цуглуулж байгаа, шийдэхэд ямархуу байгаа тухайгаа хуваалцсан болохоор бид хэрэгтэй зүйлдээ өөрөө зарцуулахаар мөнгөтэй хамт нэг зүйл өгөхөөр шийдлээ.  Японд гэрлэж буй хостой ямар холбоотой гэдгээсээ шалтгаалаад өгөхөд зохихуйц мөнгөн дүнгийн хэмжээтэй, мөн мөнгө хийх дугтуйндаа "сондгой" тооны мөнгөн дэвсгэрт хийх гэсэн дүрэмтэй байдаг юм байна.  Мэдээж мөнгөнөөс гадна бусад бэлэгний сонголтууд олон бий л дээ.  Миний хувьд бол өөрсдөө зорьж мөнгө зарж бэлдэхгүй хэрнээ, байвал зоолттой хэрэг болох эд зүйл зүгээр юм болов уу гэж бодогдож байлаа. Харин дийлэнхи бэлэгний сонголтуудад: хос алчуур, хос аяга, нэрсийг нь бичсэн хос зүйлс, эсвэл хосоороо аялах тансаг зэрэглэлийн буудал зэрэг ордог юм байна. Монголд найзууд хоорондоо, хамаатнууд, ах дүүс болон ажлынхан ер нь ямар бэлэг өгдөг юм бол?