Аз жаргалын тухай-1

 Саяхан Монголд харьж ирээд хэд хоног хөдөө амралтанд явлаа. Тэгэхдээ Шри Шри Йога, Аз жаргалын хөтөлбөр үндсэн курсуудын хичээлд нь суусан юм. Хөдөлгөөний дутагдалд ороод байсан болхоороо йогын курсыг нь олзуурхаад байсан аз жаргалын үндсэн курс ч гэсэн сонирхолтой байлаа. Тэнд багш маань юу ярьсан талаар товчхон хүргий гэж бодлоо.
 Хамгийн түрүүнд, Аз жаргалд хүрэхийн тулд бид юу хийх хэрэгтэй вэ? Бид хэзээ аз жаргалтай болох вэ? гэдэг асуултанд, хүн сэтгэл тайван үед аз жаргалтай байх ба, сэтгэлээ тайван байлгахын тулд одоо цаг дээрээ байх хэрэгтэй. Тэгж чадваас та үргэлж аз жаргалтай байх болно гэсэн хариулт гарч байгаа юм. Бас, сэтгэл амар амгалан байхын тулд тухайн үйлийг тухайн нөхцөл байдлаар нь тэр чигээр нь хүлээж авч чадваас та амар амгалан байна гэх юм билээ.
 Дараа нь, хүний хэрэглээ болон хариуцлага хоёрын балансыг авч үзлээ л дээ. Хүний хэрэглээний түвшин хариуцлагынхаасаа доор буюу хэрэглээ хариуцлагаас бага байх үед хүн урагшилж, дэвшинэ. Харин хоорондоо тэнцүү бол зутарч(зутарч л явна даа гэдэг үг үүнээс гаралтай юм боловуу), хэрэглээ нь хариуцлагаасаа илүү давсан үед тэр хүн цөхөрнө(цөхөрч суух) гэж байгаа юм. Эндээс бид хэрэглээгээ аль болох цомхотгох хэрэгтэй гэж гарч ирж байгаа юм. Жишээ нь: би сүүлийн үеийн шинэ гар утастай болмоор байна гэсэн хэрэглээгээ өөрийн жагсаалтнаас хасахад таны сэтгэл бага ч гэсэн хөнгөрөөд ирнэ гэсэн үг юмуу даа.
 Эцэст нь, та зайлшгүй бөгөөд яаралтай ажлуудаа хамгийн түрүүнд хийж дадвал их тустай гэж байгаа юм. Үнэхээр л оюутан бид нарын хувьд гэхэд хичээл номоо цагийн юмыг цагт нь яг л дор бүр нь хийгээд дадчихвал уг нь зовоод байх юм байхгүй л юм л даа..

 Энэ удаад Шри Шри Амьдрах Урлагийн ертөнцийг үзэх үзлийн нэгээхэн хэсгээс орууллаа. Дараагийн Аз жаргалын тухайд сэдвүүдээрээ бусад нь юу гэж үздэгийг бага багаар судлаад оруулнаа. Мэдээж хүн бүхэн л аз жаргалын төлөө л явж байгаа биздээ.

Comments

Popular posts from this blog

2016 он 8сарын 27-ноос 9сарын 9ний хооронд (Вьетнам улс, Хо Ши Мин хот)

Гэрлэж буй хосод ямар бэлэг зүгээр вэ?

Осака хот (05/03/2015)