Posts

Showing posts from July, 2020

Ажилчин анги болсон нь [24 нас]

4 жилийн турш өмнөх бүх постоо далд хийчихсэн байсныгаа зарим постоо сэргээв. Блогоо сэргээж эргээд жоохон идэвхитэй байх гэж хичээнээ. Саяхан хэдэн хүнтэй өөрийн ажлын байдал, ажил хайлтын тухай ярилцаад ямар замналтайгаар одоогийн ажилдаа орсноо, юунд илүү анхаарч байснаа санав. Японд бол төгсхөөс ерөнхийдөө 2 жилийн өмнөөс ирээдүйн карьертээ илүү анхаарч эхлэнэ. Миний хувьд баклаврын 3-р курстаа магистртаа үргэлжлүүлж сурна гээд бодчихсон, найзууд маань ажил хайлтдаа анхаарч эхлэсэн байхад хажууд нь их л завтай явж байсан. Гэхдээ элдэв компанийн танилцуулах уулзалтанд очсон хүмүүсээс яриаг нь байнга сонсож байлаа. Нэг удаа олон улсад салбартай нэг компанийн Вьетнамруу Японоос сонгосон оюутнуудаа явуулж дадлага хийлгэнэ гэсэн мэдээллийг аваад найзуудыгаа дагаад очив. Тухайн үедээ танилцуулгыг сонсоод л өнгөрсөн намайг бусад найзууд чи ч гэсэн бүртгүүлээд үз гэж хэлсээр байгаад бүртгэлийн хамгийн сүүлчийн өдөр цаг нь дуусахаас хэдхэн минутын өмнө материалаа бичээд явуулж бил