Posts

Showing posts from November, 2020

Жолооны курст бүртгүүлэв

Японд жолооны курст бүртгүүлэхэд ямар байдаг тухай танилцуулмаар санагдлаа. (Энд би Монгол улсад ямар байдаг тухай огт мэдлэггүй хүний үүднээс, анхан шатны хүнд зориулж бичиж байгаа.) Эхлээд сургалтын төрлийг танилцуулая. Томоор хуваагаад 2 төрлийн сургалт бий. Нэг нь гашшүкү буюу бөөндөө нэг дор байрлаж байгаад дор хаяж 14 хоногийн гүнзгийрүүлсэн сургалт. Нөгөө нь, сургуульд явдагтай адил тогтсон цагаар очиж хичээллэх. Дийлэнхи Япончуудын хувьд оюутны амралтаараа гашшүкүд явах нь их байдаг болов уу. Учир нь, гашшүкүг хөдөө газар хийвэл илүү зардал багатай байдаг. Харин, миний хувьд оюутан байхдаа явж чадаагүй учир, ажлынхаа хуваарьт тааруулаад очиж байхаар болов. Үнэмлэх авхад 2 шатны шалгалт өгөх ёстой. Эхний шатны шалгаруулалт: Онолын хичээл 10 цаг, дром дээр дор хаяж 15 цаг (механик)/ 12 цаг (автомат) дадлага хийсэн байх ёстой. Түүний дараа бичгийн шалгалт өгч “таамгийн буюу 仮” үнэмлэхтэй болно.  Хоёрдугаар шатны шалгаруулалт: Онолын 16 цагийн хичээл, дромын дор хаяж 19 цагийн дадл