Posts

Showing posts from October, 2020

“Гэнэтийн” гэнэтийн бэлэг... (дурсамж сэргэв)

 Ойролцоогоор 3 жил гарангийн өмнө юм уу даа, төрсөн өдрийн гэнэтийн бэлэг гэж нэг ном шуудангаар ирсэн юм. Гэнэтийн бэлэг юм чинь гээд баярлаж хүлээж авсан биз гэж бодогдож магадгүй ч, би бол эсрэгээрээ уурласан үйл явдал болсон юм. Учир юу вэ гэхээр, танихгүй шахуу, уулзаж ч байгаагүй хүн миний гэрийн хаяг, хувийн утасны дугаарыг минь олж мэдэх боломжтой байгаад би уурласан хэрэг. Шууд л утсаа аваад миний хувийн мэдээллийг мэдэх боломжтой цор ганц үеийнхээ групп дээр уурласан хэрэг. Хэн нь миний зөвшөөрлийг асуухгүйгээр дураараа танихгүй хүн амьтанд хувийн мэдээлэл өгчихсөн юм бэ? гэж.. Түүнд зарим нь, ялангуяа охид “гэнэтийн бэлэг” авсан бол гоё л юм бишүү, юун сүртэй юм бэ гэсэн хандлагатай байлаа.  Харин, түрүү жил байна уу даа? Netflix-ийн нэг сталкертэй киног тухайн үедээ намайг overreaction хийж байна гэж байсан нэг нь үзээд нилээн өөрт нь туссан шинжтэй байсан. Одоо тухайн үеийн надад юун сүртэй юм гэж хэлэх болов уу? Гэж хааяа боддог юм. Тээр нэг жил нэг найзынхаа гэрт холоос