Эрүүл мэндийн тухай
Японд ирээд 2 удаа түргэний машинаар хүргэгдэж байсан юм. Эхнийх нь: эвгүй амттай санагдсан хоолоо за гайгүй биз гээд идсний дараа бүтэн өдрийн турш гэдэс өвдөж сүүлдээ хүчилтөрөгчийн дутагдлаас болж гар, хөл бадаарч тэсэлгүй дотуур байрны охиноос тусламж гуйсан нь эцэстээ түргэн дуудахад хүргэсэн. Уг нь дэлгүүрээс авсан юу ч билээ халаасан санагдаж байна. Муудсандаа ч биш сэтгэлд сэвтэй, сонин амттай байна гэж би дотроо хүлээж авснаас болсон хэрэг. Тэр явдлаас хойш идэж байгаа хоолны амт онцгүй санагдвал шууд больдог болсон. Дараах нь: галт тэрэгний буудлын нойлд мөн л хаана өвдөөд байгаа нь мэдэгдэхгүй, гэдэсний хаа нэгтээ өвдөөд ганцаараа бахирч байгаад ашгүй нойлд орж ирсэн 2 эмэгтэй тусламж дуудах уу гээд дуудаж өглөө. Энэ удаад эмэгтэйчүүдийн асуудал байж. Энэ удаагийн туршлагаас ойлгож авсан зүйл: - Амьдралын хэвшил алдагдаж, ялангуяа завгүй байх тусам хэсэгтээ гүрийж байгаад нэг амсхийх үед сар бүрийн сараа эгчийн хэмнэл ч тэр хугацаагаар алдагдаж, гүрийж байсны үр дүн нь огцом