“Гэнэтийн” гэнэтийн бэлэг... (дурсамж сэргэв)

 Ойролцоогоор 3 жил гарангийн өмнө юм уу даа, төрсөн өдрийн гэнэтийн бэлэг гэж нэг ном шуудангаар ирсэн юм. Гэнэтийн бэлэг юм чинь гээд баярлаж хүлээж авсан биз гэж бодогдож магадгүй ч, би бол эсрэгээрээ уурласан үйл явдал болсон юм.

Учир юу вэ гэхээр, танихгүй шахуу, уулзаж ч байгаагүй хүн миний гэрийн хаяг, хувийн утасны дугаарыг минь олж мэдэх боломжтой байгаад би уурласан хэрэг. Шууд л утсаа аваад миний хувийн мэдээллийг мэдэх боломжтой цор ганц үеийнхээ групп дээр уурласан хэрэг. Хэн нь миний зөвшөөрлийг асуухгүйгээр дураараа танихгүй хүн амьтанд хувийн мэдээлэл өгчихсөн юм бэ? гэж..

Түүнд зарим нь, ялангуяа охид “гэнэтийн бэлэг” авсан бол гоё л юм бишүү, юун сүртэй юм бэ гэсэн хандлагатай байлаа. 

Харин, түрүү жил байна уу даа? Netflix-ийн нэг сталкертэй киног тухайн үедээ намайг overreaction хийж байна гэж байсан нэг нь үзээд нилээн өөрт нь туссан шинжтэй байсан. Одоо тухайн үеийн надад юун сүртэй юм гэж хэлэх болов уу? Гэж хааяа боддог юм.

Тээр нэг жил нэг найзынхаа гэрт холоос очив. Найз минь хөдөө газар, 1 давхарт амьдардаг байсан бөгөөд, балконы том цонхоор шууд эсрэг байрны айлууд харагдхаар байлаа. Өглөө босоод л найз минь хөшгөө бүхэлд нь дэлгэв. Би мөн л найзыгаа хөшгөө сайн хааж бай, эсвэл завсартай байлгаж болно, бас хаалга үүдээ байнга цоожил гээд л баахан үглэв хэхэ. Саяхан тэр найз маань намайг хэлсэн болохоор хөшгөө хаадаг болсон шүү гэж байсан.

Энэ бүхнийг саяхан гадаадад сурдаг нэг найзтайгаа элдэв зүйл ярьж байхдаа, ойр орчмынх нь таньдаг зарим охидод тохиолдсон эмгэнэлтэй үйл явдлуудыг сонсоод санаанд орж ирсэн хэрэг.

Болгоомж хэзээд ч илүүдэхгүй билээ. Та өнөөдөр “яав л гэж” гэж бодож байж болох ч, танд өөрч чинь, эсвэл ойр дотны хүнд чинь ямар нэг гай тохиолдхоос өөрийн чадах хэмжээндээ урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм шүү л гэх гэсэндээ баахан юм нуршчихлаа. Өвдөхгүйн тулд урьчилан сэргийлэхтэй л адилхан юм уу даа.

Comments

Popular posts from this blog

2016 он 8сарын 27-ноос 9сарын 9ний хооронд (Вьетнам улс, Хо Ши Мин хот)

Гэрлэж буй хосод ямар бэлэг зүгээр вэ?

Осака хот (05/03/2015)