Ажилчин анги болсон нь [24 нас]

4 жилийн турш өмнөх бүх постоо далд хийчихсэн байсныгаа зарим постоо сэргээв.
Блогоо сэргээж эргээд жоохон идэвхитэй байх гэж хичээнээ.

Саяхан хэдэн хүнтэй өөрийн ажлын байдал, ажил хайлтын тухай ярилцаад ямар замналтайгаар одоогийн ажилдаа орсноо, юунд илүү анхаарч байснаа санав.
Японд бол төгсхөөс ерөнхийдөө 2 жилийн өмнөөс ирээдүйн карьертээ илүү анхаарч эхлэнэ. Миний хувьд баклаврын 3-р курстаа магистртаа үргэлжлүүлж сурна гээд бодчихсон, найзууд маань ажил хайлтдаа анхаарч эхлэсэн байхад хажууд нь их л завтай явж байсан. Гэхдээ элдэв компанийн танилцуулах уулзалтанд очсон хүмүүсээс яриаг нь байнга сонсож байлаа. Нэг удаа олон улсад салбартай нэг компанийн Вьетнамруу Японоос сонгосон оюутнуудаа явуулж дадлага хийлгэнэ гэсэн мэдээллийг аваад найзуудыгаа дагаад очив. Тухайн үедээ танилцуулгыг сонсоод л өнгөрсөн намайг бусад найзууд чи ч гэсэн бүртгүүлээд үз гэж хэлсээр байгаад бүртгэлийн хамгийн сүүлчийн өдөр цаг нь дуусахаас хэдхэн минутын өмнө материалаа бичээд явуулж билээ. Азаар эхний шалгаруулалтад тэнцээд дараа нь утсаар ярилцлага өгөв. Утасны цаанаас ярих хүний нөөцийн эгч их эелдэг, маш сайхан сэтгэгдэл төрүүлээд яриагаа дуусхад надаас хамгийн сүүлд хэлэх зүйл байна уу? гэхэд нь би өөрөө тэнцсэн тэнцээгүй хамаагүй энэ дадлагын программ их сонирхолтой санагдаж байгаа, олон байгалийн ухааны оююутнуудад ийм боломж олгож байгаад баяртай байна гэлээ. Тухайн үедээ би олон улсын оюутнуудтай хамтдаа дадлага хийх программууд судлаж байсан боловч, ихэвчлэн зөвхөн нийгмийн ухааныханд зориулсан байсан. Дараа нь эцсийн шатны шалгаруулалтанд орхоор бүртгүүлсэн 2 найзтайгаа Ёкохама дахь оффист очив. Нэг өдрийн дотор хэд хэдэн төрлийн шалгаруулалтанд ороод дуусахдаа, хэдхэн цагийг ийм их үр бүтээлтэй өнгөрүүлж болдог оо? гэж бодогдож билээ. Нэг мэдэхэд анх зүгээр л аан, ийм компани байдаг юм байна, ийм программ байдаг юм байна гээд л өнгөрч байсан би анхныхаа дадлагатаа явав. Тэр үед, биднийг хариуцаж авсан мэнтор-ууд, бусад дарга нар, Вьетнам дахь ажилчид ямар их эрч хүчтэй, мундаг юм бэ гэдгийг мэдрээд, ажиллах орчин, уур амьсгал ч маш их таалагдаад өнгөрч байсан.
Дараа магитртаа ороод Японы янз бүрийн компанид зочилж үзэх, үйлдвэртэй танилцаж, ажилчиддай ярилцах, хүний нөөцийн хүмүүстэй уулзаж үзээд хаана, ямар ажил хиймээр байгаагаа мэдэхгүй толгой эргэх ч үе гараад, 業界 буюу салбар-аа ч баттай шийдэж чадахгүй бүх л ажил маш үнэ цэнэтэй, зайлшгүй шаардлагатай санагдаж байхад дотроо "тухайн орчин нөхцөл, ажилладаг инженерүүд нь хэр сэтгэлд хүрч, хамт ажиллаад хэр зэрэг эрч хүч авхаар юм бэ" гэдгийг дотроо төсөөлж өөрийн сэтгэл хөдлөлдөө хувь оноож, энэ газар 70%, энд 85% ажилламаар санагдаж байна гэж тэмдэглэж байсан. Түүний дараа сүүлд нь өнөөх 3-р курстээ байхад очиж байсан компанийн танилцуулгад очихдоо л шууд "аан, нээрээ л энэ л оффисийн орчин надад хамгийн таалагддаг юм байна. Би чинь нээрээ ийм уур амьсгалыг хайгаад байсан юм байна" гэж санаад шууд сэтгэл шулуудаж тухайн үедээ өөрт хамгийн тохирно гэж санагдсан, хүссэн газраа сонгоод азаар тэнцэж ажилд ороод одоо 3 сар хагас болж байгаа ч, сэтгэл хангалуун байгаа.

Comments

Popular posts from this blog

2016 он 8сарын 27-ноос 9сарын 9ний хооронд (Вьетнам улс, Хо Ши Мин хот)

Гэрлэж буй хосод ямар бэлэг зүгээр вэ?

Осака хот (05/03/2015)