Эрүүл мэндийн тухай

Японд ирээд 2 удаа түргэний машинаар хүргэгдэж байсан юм.

Эхнийх нь: эвгүй амттай санагдсан хоолоо за гайгүй биз гээд идсний дараа бүтэн өдрийн турш гэдэс өвдөж сүүлдээ хүчилтөрөгчийн дутагдлаас болж гар, хөл бадаарч тэсэлгүй дотуур байрны охиноос тусламж гуйсан нь эцэстээ түргэн дуудахад хүргэсэн. Уг нь дэлгүүрээс авсан юу ч билээ халаасан санагдаж байна. Муудсандаа ч биш сэтгэлд сэвтэй, сонин амттай байна гэж би дотроо хүлээж авснаас болсон хэрэг.

Тэр явдлаас хойш идэж байгаа хоолны амт онцгүй санагдвал шууд больдог болсон.


Дараах нь: галт тэрэгний буудлын нойлд мөн л хаана өвдөөд байгаа нь мэдэгдэхгүй, гэдэсний хаа нэгтээ өвдөөд ганцаараа бахирч байгаад ашгүй нойлд орж ирсэн 2 эмэгтэй тусламж дуудах уу гээд дуудаж өглөө. Энэ удаад эмэгтэйчүүдийн асуудал байж.

Энэ удаагийн туршлагаас ойлгож авсан зүйл:

- Амьдралын хэвшил алдагдаж, ялангуяа завгүй байх тусам хэсэгтээ гүрийж байгаад нэг амсхийх үед сар бүрийн сараа эгчийн хэмнэл ч тэр хугацаагаар алдагдаж, гүрийж байсны үр дүн нь огцом бие дээр минь илэрдэг юм байна. Энэ тухай мэдэж авснаас хойш аль болох удаан хугацаагаар гүрийх биш, шаардлагатай санагдвал түр амс хийдэг болох гээд хичээж л байгаа.

Ялангуяа гэрээсээ хол ганцаараа байгаа оюутнуудын хувьд адилхан нөхцөлд битгий ороосой гэсэндээ хуваалцав.

Comments

Popular posts from this blog

2016 он 8сарын 27-ноос 9сарын 9ний хооронд (Вьетнам улс, Хо Ши Мин хот)

Гэрлэж буй хосод ямар бэлэг зүгээр вэ?

Осака хот (05/03/2015)