Posts

“Гэнэтийн” гэнэтийн бэлэг... (дурсамж сэргэв)

 Ойролцоогоор 3 жил гарангийн өмнө юм уу даа, төрсөн өдрийн гэнэтийн бэлэг гэж нэг ном шуудангаар ирсэн юм. Гэнэтийн бэлэг юм чинь гээд баярлаж хүлээж авсан биз гэж бодогдож магадгүй ч, би бол эсрэгээрээ уурласан үйл явдал болсон юм. Учир юу вэ гэхээр, танихгүй шахуу, уулзаж ч байгаагүй хүн миний гэрийн хаяг, хувийн утасны дугаарыг минь олж мэдэх боломжтой байгаад би уурласан хэрэг. Шууд л утсаа аваад миний хувийн мэдээллийг мэдэх боломжтой цор ганц үеийнхээ групп дээр уурласан хэрэг. Хэн нь миний зөвшөөрлийг асуухгүйгээр дураараа танихгүй хүн амьтанд хувийн мэдээлэл өгчихсөн юм бэ? гэж.. Түүнд зарим нь, ялангуяа охид “гэнэтийн бэлэг” авсан бол гоё л юм бишүү, юун сүртэй юм бэ гэсэн хандлагатай байлаа.  Харин, түрүү жил байна уу даа? Netflix-ийн нэг сталкертэй киног тухайн үедээ намайг overreaction хийж байна гэж байсан нэг нь үзээд нилээн өөрт нь туссан шинжтэй байсан. Одоо тухайн үеийн надад юун сүртэй юм гэж хэлэх болов уу? Гэж хааяа боддог юм. Тээр нэг жил нэг найзынхаа гэ...

Ажилчин анги болсон нь [24 нас]

4 жилийн турш өмнөх бүх постоо далд хийчихсэн байсныгаа зарим постоо сэргээв. Блогоо сэргээж эргээд жоохон идэвхитэй байх гэж хичээнээ. Саяхан хэдэн хүнтэй өөрийн ажлын байдал, ажил хайлтын тухай ярилцаад ямар замналтайгаар одоогийн ажилдаа орсноо, юунд илүү анхаарч байснаа санав. Японд бол төгсхөөс ерөнхийдөө 2 жилийн өмнөөс ирээдүйн карьертээ илүү анхаарч эхлэнэ. Миний хувьд баклаврын 3-р курстаа магистртаа үргэлжлүүлж сурна гээд бодчихсон, найзууд маань ажил хайлтдаа анхаарч эхлэсэн байхад хажууд нь их л завтай явж байсан. Гэхдээ элдэв компанийн танилцуулах уулзалтанд очсон хүмүүсээс яриаг нь байнга сонсож байлаа. Нэг удаа олон улсад салбартай нэг компанийн Вьетнамруу Японоос сонгосон оюутнуудаа явуулж дадлага хийлгэнэ гэсэн мэдээллийг аваад найзуудыгаа дагаад очив. Тухайн үедээ танилцуулгыг сонсоод л өнгөрсөн намайг бусад найзууд чи ч гэсэн бүртгүүлээд үз гэж хэлсээр байгаад бүртгэлийн хамгийн сүүлчийн өдөр цаг нь дуусахаас хэдхэн минутын өмнө материалаа бичээд явуулж бил...

"Something that belongs to you" by Roald Hoffman (Ноён Хоффман багшийн өөрийн амьдралаас сэдэвлэсэн жүжиг)

 2016.11.05-ны Бямба гарагт химич, Нобелийн шагналт ноён Хоффманы Дэлхийн 2-р дайны үед туулж гарсан амьдралынх нь талаар жүжгийг үзэх боломж гарсан юм. Уг жүжиг нь эхлэхдээ, бурхан ба хэд хэдэн сахиусан тэнгэрүүдийн хоорондох харилцан яриагаар эхлэнэ.  Бурхан хүнийг бүтээх үү? эс бүтээх үү? гэж эргэлзэж, үнэн бодит байдал болон, хайр, амар амгалан гэх зэргээр нэрлэсэн сахиусан тэнгэрүүд өөрсдийн санал бодлоо хуваалцана. Мэдээж хэрэг санал нийлэх болон зөрөх байдлаар үнэн бодит байдлын сахиусан тэнгэр хэт их сэтгэлийн хөөрөлд орсны улмаас үгүй болж одно. Гэхдээ бас энэ дундаа жижигхээн сахиусан тэнгэрийн хошигнол яригдана. "Нэг өдөр цэнхэр сахиусан тэнгэр загасны толгой идэж байхад улаан сахиусан тэнгэр ирээд асуужээ. -Хүе цэнхэр сахиусан тэнгэрээ, та нар цэнхэрүүд яагаад ухаантай байдаг юм бэ? -Өө, тэр чинь бид энэ загасны толгой иддэгээс болж байгаамөө. Харж байна уу? энэ чинь толгой шүү дээ. Хэрэв чи хүсвэл би чамд 18 купекээр зарж болно шүү. гээд 18 купекээр зарсны дар...

Дадлага-1

 Энэ жил зуныхаа амралтаар Монголруу харихынхаа оронд дадлага хийнгээ, ийш тийш газар үзэж амарч өнгөрөөснийг мэдэж байгаа байх.  Дадлагаа ямар газар юу хийж өнгөрөөсөн талаараа жоохон цухуйлгадаг юм уу гэж бодоод. Юуны түрүүнд Японд дадлага хийх газар яаж хайдаг талаар тайлбарлая.  3-р курс болон Магистрийн 1-р курсын оюутнууд голчилж зуны дадлагажилтанд хамрагддаг. Манай сургууль дээр тусгайчлан олон байгууллага, компаниас ирж уулзалт ярилцлага зохион байгуулдаг бөгөөд агуулга нь яаж дадлага хийх газраа олох болон ажил хайх хүртэл юу хийх вэ гэсэн талаар. Японд голдуу дадлагын оюутан сонгож авахдаа цаашдаа компанийн шинэ ажилчин болж болохоор хүн байна уу гэдгийг нь хардаг. Нэг ёсны шинээр төгсөөд ажилд орох хүсэлтэй оюутнуудаа эртнээс хайж байгаа гэсэн үг юм.  Тиймээс зун 8,9 сард хийх дадлагыг бүр 5,6сараас эхлээд материалаа явуулж, хэд хэдэн үе шаттайгаар шалтгалт, ам ярилцлаганд орох замаар бэлдэж сонгодог. Ингэж эртнээс маш олон оюутнууд дадлага хайж эхэлдэ...

2016 оны 8сар Кочируу..

Image
 8сар гараад хичээл ч амарч, хэд хоног гэртээ сууж байгаад Кочид байдаг найз дээрээ очихоор Сэйшүн 18 билетээр Нагоягаас гарлаа. Сэйшүн гэдэг нь Залуу нас гэж байгаа юм. Гэхдээ, хэдэн ч насны хүн авч ашиглаж болох энэ билет нь, нийтдээ 5 өдөр бүтэн өдөржингөө хаашаа ч хамаагүй JR(Japan Railways) компанийн галт тэргээр дамжиж суух боломжтой. Сууж болох галт тэрэг нь хурдных байж болохгүй л дээ. Голдуу л ийм билетээр оюутан залуус холын аянд гарахдаа авч ашигладаг юм шиг байгаан.  За тэгээд зорьсон газар маань манай Нагоягаас 500км орчим зайтай, замаараа Химэжи, Окаяма гэсэн газруудаар дамжиж очино. Явах замдаа Окаямад өдрийн хоолоо идчихээд цаашаа дахиад галт тэргээр явдаг юмуу гэснээ болиод дамжихаас залхуурч автобус захиалаад тэр хооронд нь Окаямад экигийн ойр хавьтай танилцаж сонирхов. Нэг л хөдөө буух юм шиг төсөөлж байсан миний хувьд Окаяма эки их том эки байсан. Бүр манай Нагояд олддоггүй чийз тортны алдартай салбар нээгдэж байхтай таарав.  Орой нь Окаямагаасаа Коч...

2016 он 8сарын 27-ноос 9сарын 9ний хооронд (Вьетнам улс, Хо Ши Мин хот)

Image
 8сарын 27ны хагас сайны шөнө зорьсон газраа хүрч буудалруугаа хөдөлцгөөв. Дөнгөж буугаад л бүгчим халуун агаар тосож авах нь Японтой бараг адилхан. За одоо бас ч гэж 9сар дөхөөд намар болж байгаа юм чинь дээ гэж бодоод цөөхөн хэдэн хувцас цүнхлээд очсон чинь буруу тооцоолчихожээ. Ерөөсөө л жилд хоёрхон улиралтай юм гэнэ. Бороо их ордог зун, эсвэл бороо ерөөсөө орж өгдөггүй халууны хоёр улирал гэж байгаан. Бид хэд нь бас бороо ордог үеэр нь очсон бололтой. ^^;  За тэгээд шөнө ирцгээсэн хүмүүс бушуухан ус цасандаа орцгоогоод, унтаж амрав. Тэгсэн буудал маань яг замын хажууд болохоор байнгын дуу чимээтэй ч гэсэн яахав аяндаа унтаж л байгаан. Өглөө нь сэрээд цонхоор харсан чинь хүүеээ энэ чинь одоо юу юм бэ гэмээр их мотоциклнууд! Моточиклны урсгал дунд ганц хоёр машин байна уу гүй юу гэлтэй. Түүнийгээ дагаад ойр хавиараа, гудамжаар гарах бол маск сайн зүүхгүй бол угаартах нь холгүй. Энэ хүртэлхийг уншаад хөөрхий минь хэцүүхэн л байждээ гэж бодогдож магадгүй ч харин ч үгүй шүү...