2015.11.01 11:46am

11 сар гарчихаж ээ...Компьютераа асаагаал хөөх гэж бодлоошт хэхэх. Хурдан юмаа юугаа ч ойлгож амжуулж амжаагүй байтал 10сар дуусчих гэж.
 Би одоо л нэг хичээлүүдийнхээ аргыг нь олмоор аядаад л байх шиг байна шт.. Түрүүчийн долоо хоногуудад яагаад нэг л биш байсан гэхээр, энэ улиралд хийх ёстой туршилт маань цаанаас нь 5,5 хүүхдийг баг болгоод хуваачихсан, тэр багаараа хуваарилсаны дагуу туршилтуудаа хийх байсан юм. Тэгсэн яахав эхний 2 туршилт нь 1,2оороо хийх ерөнхий туршилт байж таараад гүйэ тэгээд л нэг юм янз бүрийн л асуудалтай ч болгоод л байлаа. Гол сэтгэлд бодогдоод байсан юу гэхээр, манай 15-р багийн маань 5 хүүхэд дундаас 2 хүүхэд нь огт сургуульдаа ирэхгүй байгаа хүүхдүүд гэж найзаасаа сонслоолдоо. Тэгээд л нөгөөх чинь одоо яана аа, түрүүчийн туршилт дээр манай багаас 2уулаа л ирсэн байх шиг байсан даа. Цаашдаа тэгээд 5уулаа хийх юмыг 2уулаа л хийх болох юм биш биз гэсэн бодол толгойноос гарахгүй зовоолоошт хаха. Тэгсэн харин энэ долоо хоногт баг багаараа хийх туршилт нь дахиад өөр 2 багтай хамт болохоор нэг баг биш байсан ч, хамтарч хийгээд ямар ч асуудалгүй окей хэхэ. Бөөн баяр! :)) Ямар ч байсан эрх биш сургууль, багш нар болсон хойно ард талыг нь бодсонл байдаг гэдгийг бас нэг жишээ энэ байлаа. Сүүлдээ найз маань хүртэл ямар нэг юманд санаа зовоод байвал гүйэ цаадуул  чинь мэдэж байгаа, арга нь олдож л таарна гээд санаа амар байдаг болчих гээл байна шүү хэх.
 Бусад хичээлүүдийн хувьд нь эхний 1-2 хичээлүүд дээр ангайсаар байгаал юу ч болоод өнгөрөв гэсэн байдалтай байсан. Одоо бас заза энэ энэ хичээлийг иймэрхүү байдлаар давтаад явах хэрэгтэйм байна гэхчилэн тэмдэглэж аваад л байна.

 Ер нь миний хувьд энэ оюутны амьдрал чинь дандаа долоо хоног долоо хоногын л хэмнэлтэй болохоороо клубын үйл ажиллагаанаас бусад үед тэд дэх өдөр гэдэг үгнээс бусад сар өдрийг ашиглахгүйм даа хэхэ. Тэгж байгаад удахгүй гоё мэдээ сонсгоноо :P

Санаснаас түрүү долоо хоногийн хагассайнд нөгөө хананд авирдаг жимд явж үзлээшт. Ёстой дажгүй юм билээ. Жоохон үнэтэй болохоор хааяадаа л нэг очиж баймаар. Гол нь бас гарны хүч их шаардагддаг л юм билээ. Болгоомжтой авирахгүй бол хөл гараа чулуунд их амархан цохичихоор ххэ. Би нь баруун гарын бугуйндаа нэг сорвитой болоод авсан, өмнөх зүүн гарын хэзээний ч юм бүү мэд сорвитойгоо нийлээд ихрүүд ч юм шиг санагдаал явж байгаа лол.

Өөр, клубаар маань одоо нэг хэсэгтээ л хийх юм гайгүй дажгүй байхнээ гэж бодоод байсан чинь, дараагийнхаа даргыг сонгох, оноо үдэх болон набэ парти хийх гэх мэт ажлууд овоороод ирсэн хэхэх болгондоо тэгж байгаад.

Comments

Popular posts from this blog

2016 он 8сарын 27-ноос 9сарын 9ний хооронд (Вьетнам улс, Хо Ши Мин хот)

Гэрлэж буй хосод ямар бэлэг зүгээр вэ?

Осака хот (05/03/2015)