Амралт дуусаад, өнөөдрөөс нормондоо

 За ингээд 2 сар үргэлжилсэн зуны амралт маань дуусаад өнөөдрөөс хичээлдээ явж эхэлж байна даа...(энэ гарчигийг би 10 сарын 1нд хичээл эхлэхэд бичив).

 Өнөөдөр 10 сарын 8, хичээл эхлээд яг долоо хонож байна. Энэ цаг дээр программчлалын хичээл орж байгаа болохоор ингээд блогруугаа орсон шигээ л сууж байна л даа. Хичээл эхлэснээс хойш улирал өнгөрөх тусам улам л хичээлүүд чангарч байгааг мэдрээд л, зарим хичээл дээр бүр ангайгаал юугаа ч яриад байгаан гэсэн байдалтай...ххах эхнээсээ л номоо уншаад суудаг байхдаа?

 Тэр яахвээ сүүлийн үед юу болсноосоо ярья. Зуны амралт маань 7 сарын сүүлд эхлээд Монголруу харьтал бараг 20 хоног үлдсэн байлуудаа. Тэр хооронд нь бүгчим халууныг хэлэхүү, гарч эйр кондишнтой газарлуу л тэмүүлж байгаа нь Старбакс. Тэндээ очоол киндлээ уншаал өдөржин сууж байгаан. Тэр 20 хоногт гэрт байхын аргагүй халуун(яахав гэртээ эйр-кон залгаад байж болох ч, тогныхоо мөнгөө хэмнэж байгаа нь тэр), шөнө ч олигтой унтаж чадахгүй л байлаа. Тэрнээс гадна, өдөржин ном уншиж суусных англиар бас Сидни Шелдоны If Tomorrow comes-г уншиж дуусгаад, хажуугаар нь The Noteook, Монте-Кристо гүн 2ийг сэглэчихэж байгаа юм. Монте Кристогоо тэр чигээр нь 3 бүлэг уншаад дуусгачихсан. Гоё л зохиол байна лээ.
 Монголд очсоны дараа гэвэл өмнөх жилтэй харьцуулахад их үр бүтээлтэй өнгөрүүллээ. Гэр бүлээрээ хөдөө явж амрахын хажуугаар, гадуур гарч олон л хүнтэй уулзаж болзов ххэх. Ганц харамсаад байгаа нь Америкад байдаг хэдтэйгээ, ялангуяа Дуяатайгаа уулзаж чадсангүй..Нүүрхуудсандаа баахан л зураг оруулсан болохоор энд зургаар ч яахав дээ ххэ.

9сард Монголоосоо буцаад Японд ирсний дараа нөгөө Солонгос найзтайгаа Токиогийн Дисней Ланд явж үзэв. Өдөртөө яваад ирсэн болохоор тэгтлээ их тоглооомоор тоглож чадаагүй ч, олон жилийн өмнө барьсан гэхэд бас л нүд бүлтийлгэсэн юм их байсан шүү. Технологийн хөгжилөө гэж...бид нар ирээдүйд тэрнээс нь илүү юм хийхгүй бол болохгүй гэж бодохоор л яана даа гэж бодогдохын...Гүй яахав ээ тэгээд болох л байлгүй дээ. Болох юм болдгоороо л болно гэж.

Ингээд сүүлийн 2-3сарын явдлыг бүгдийн нэгтгэж дурсахад ийм л байна даа...
Дараа дахиад гоё сонин олдвол хуваалцана аа.

Comments

Popular posts from this blog

2016 он 8сарын 27-ноос 9сарын 9ний хооронд (Вьетнам улс, Хо Ши Мин хот)

Гэрлэж буй хосод ямар бэлэг зүгээр вэ?

Осака хот (05/03/2015)