Осака хот (05/03/2015)

Яг Осака хотод бол хэд хэдэн удаа ирж байсан ч гэсэн аялалаар 2дахь удаагаа ирлээ. Өмнө ирхэд бороотой өдөр таарч, бороон дунд Осака ордоныг тойрч, Glico-н урд зургаа татуулчихаад буцаж байсныг бодвол энэ удаад Далайн акуарим үзэж,Glico-гоор дайрчихаад Скай барилгын дээрээс оройн Осакаг харж зогслоо. Осакад ирэх болгондоо аргагүй л Японы том хот юм даа гэж бодогддог юм. Манай Нагоя яах аргагүй Токио болон Осака хоёрын хажууд жижигхэн юм байгаан. Гэхдээ бас аягүү хөөрхөн амьдрахад тохирсон хот юмуу гэж бодоод байдын. За тэгээд Осакадаа өглөө оччихоод л найзтайгаа уулзаад хоёулаа идэх юм хайж явлаа. Тэгсэн чинь гадаа гудамжинд ширээ засчихсан тэндээ суугаад хооллодог эсвэл дотроо ороод зогсоогоороо хооллодог үдоны газар байна. Газар талбай нь жижигхэн болохоороо дотроо ширээ сандал тавих зайгүй юм. Тэгээд ч манай Монголчууд шиг зогсоогоороо идэж болохгүй гэх юм биш амар ч юмуу дөө =)) Дараа нь Осакагийн далайн акуариум яг боомтынхоо тэнд байх бөгөөд энд тэндхийн хот га...